• slidebg1
    MMARKET
    ОНЛАЙН СИСТЕМ
    Монголын хамгийн анхны сошиал коммерс,
    онлайн худалдааны бүрэн системийг хөгжүүлж,
    зах зээлд нэвтрүүлэв.
  • slidebg1
    ТӨЛБӨР
    ТООЦООНЫ СИСТЕМ
    Монголын анхны Апп Стор болох Mapps-д зориулан аппликейшн
    төлбөр тооцооны систем, андройд апп доторх худалдан авалт
    зэрэг боломж бүхий нэгдсэн системийг гүйцэтгэв.

БИДНИЙ ТУХАЙ

Хэрэглэгчиддээ найдвартай мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим бизнесийн шийдлүүдийг бүрдүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэн, амжилтанд хүргэх замд найдвартай түнш нь байхыг Мачворкс ХХК эрхэм зорилго болгон ажилладаг.

Мачворкс ХХК нь Монголын мэдээллийн технологийн үйлчилгээний зах зээлд тэргүүлэх чадвар бүхий аж ахуйн нэгж юм. Мэдлэг болон туршлагаар арвин мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан нь Мачворкс ХХК-ийг технологийн интеграци, масс дата сүлжээ байгуулах, техник болон програм хангамжийн дэвшилтэт шийдэл гаргах суурь болдог билээ.

Мэдээллийн технологийн хөгжлийн олон улсын чиг хандлагад хөл нийлүүлэх, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэлхийн төвшний шилдэг технологийн дээжийг хамгийн хурдан нэвтрүүлэх, компанийн боловсон хүчний чадавхийг байнга хөгжүүлэн сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн салбарт гадаадын нэр хүнд бүхий томоохон компаниудад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнүүдийг зөвлөхөөр авч ажиллуулж байна.

Үйлчилгээ

Бид дараах чиглэлийн дагуу үйлчилгээ явуулж байна.

Бизнесийн цогц шийдэл боловсруулах

Бизнесийн салбарын үйл ажиллагааг автоматжуулах, мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэл гарган, өргөн хүрээг хамарсан, цогц системүүдийг боловсруулах үйлчилгээ

Төрийн ухаалаг шийдэл боловсруулах

Төрийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгож, мэдээллийг олон нийтэд нээлттэй, тунгалаг байдлыг хангах, ухаалаг төрийн зорилтыг хэрэгжүүлэх төрөл бүрийн технологийн шийдэл боловсруулж, хөгжүүлэх үйлчилгээ

Вэб, Апп хөгжүүлэлт

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулсан веб болон мобайл аппликейшн хөгжүүлэх үйлчилгээ

Аюулгүй байдлын үйлчилгээ

Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын аудит, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO 27001 сертификат авахад зөвлөх үйлчилгээ, Сервер, сүлжээ, веб сайтын аюулгүй байдлыг сайжруулах, Аюулгүй байдлын мэргэлжтнүүдийн сургалт

Бүтээгдэхүүн

LUCY E-Commerce Cloud Platform

Онлайн Худалдааны Платформ

Интернетээр дамжуулан өөрийн байгууллагын бараа бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэд худалдах, түгээлт, хүргэлт хийх хүсэлтэй та бүхэнд бид Lucy онлайн худалдааны систем, платформыг танилцуулж байна. Lucy платформ нь орчин үеийн үүлэн үйлчилгээ (Cloud Service) бөгөөд их цаг зарцуулж, өндөр үнэ төлж онлайн дэлгүүрийн програм хангамж худалдаж авах шаардлагагүйгээр интернетэд байрших манай үйлчилгээнд эрхээ нээлгэснээр маш хялбар хурдан хугацаанд цахим дэлгүүртэй болох боломжийг олгоно.

Боломж & Давуу Талууд

Front Store (Веб цахим дэлгүүр) – Бараа захиалах, бараа буцаах, солих, хүргэлтийг хянах, худалдагчтай харицах зэрэг бүхий л онлайн дэлгүүрийн боломжуудыг багтаасан.

Seller Office (Дэлгүүрийн Админ) – Хэрэглэгч, ангилал, бараа бүртгэл, хямдрал, захиалга, хүргэлт, буцаалт/солилт, төлбөр, тооцоо, хэрэглэгчидтэй харицах зэргийг бүгд нэг дороос удирдах боломжтой.

Mobile App (мобайл аппликейшн) – Мобайл орчинд таны үйлчилгээг улам хүртээмжтэй болгоно.

Mighty Bear Online Billing System

Онлайн Төлбөр Тооцооны Систем

Онлайнаар дамжуулан төлбөр авах шаардлагтай бүх төрлийн үйлчилгээнд зориулж бид төлбөр хураах, орлого, шимтгэлийн тооцоог хийх, бараа, агуулга, үйлчилгээ нийлүүлэгчдэд ашиг хуваах зэрэг төлбөр тооцоотой холбоотой бүх ажлыг автоматжуулсан систем болох Mighy Bear Online Billing System –г санал болгож байна.

Боломж & Давуу Талууд

Payment Method) – Банкны карт, операторын төлбөр (Урьдчилсан, дараа төлбөр), дансны шилжүүлэг, бэлэн мөнгөний төлбөр, виртуал данс буюу виртуал мөнгөний төлбөр зэрэг маш олон төлбөрийн хэрэгслийн сонголтууд

Report & Statistic – Орлого, ашгын (НӨАТ, ХАОАТ – татваруудыг тооцно) тайлангууд

Payout – Бараа захиалах, бараа буцаах, солих, хүргэлтийг хянах, худалдагчтай харицах зэрэг онлайн дэлгүүрийн бүх боломжуудыг багтаасан

Бүтээл

Мачворкс ХХК-ийн гүйцэтгэсэн зарим томоохон төслүүдийн туршлагыг танилцуулбал дараахтай адил байна. Үүнд:

MMarket - Онлайн Худалдааны Систем
(2014 он)

Монголын хамгийн анхны сошиал коммерс, онлайн худалдааны бүрэн системийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэв. Уг систем нь суурин компьютер, таблетад зориулсан дэлгүүрийн веб сайт, андройд гар утсанд зориулсан, дэлгүүрийн апп, бараа болон захиалгын удирдлага бүхий худалдагчийн төв, төлбөрийн систем гэсэн үндсэн хэсгүүдтэй.
http://www.Mmarket.mn

Баннер Сурталчилгааны Систем
(2014 он)

Монголын анхны Апп Стор болох Mapps-д зориулан баннер сурталчилгаа гаргагч байгууллага болон апп хөгжүүлэгч нарыг холбосон баннер сурталчилгааны системийг гүйцэтгэн хүлээлгэн өгөв.
http://www.mapps.mn/

Аппликейшн Төлбөр Тооцооны Систем
(2014 он)

Монголын анхны Апп Стор болох Mapps -н үндсэн хэсэг болох аппликейшн төлбөр тооцооны систем, андройд апп доторх худалдан авалт хийхэд зориулагдсан кодын сан, төлбөр тооцооны удирдлага, хяналт, статистик мэдээлэл гаргах боломж бүхий нэгдсэн системийг гүйцэтгэв.
http://www.mapps.mn

Мэдээллийн Технологийн Аюулгүй Байдлын Аудит
(2013 он)

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын аудит хийсэн. Сервер, фаерволл, свич, веб сайт, өгөгдлийн сан, сүлжээний бүтэц болон физик хамгаалалт зэрэг өргөн хүрээтэй шалгалт хийж, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зөвлөмж гарган өгсөн.

Google Нутагшуулалт
(2013 он)

Мэдээллийн Технологиор дэлхийд тэргүүлэгч Google корпорацитай хамтран ажиллах гэрээний хүрээнд Google корпорацийн бүх бүтээгдэхүүнийг Монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Гадаадын хөрөнгө оруулагч нарын бүртгэлийн нэгдсэн систем
(2013 он)

“Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалт, бүртгэлийн газар”-ын захиалгаар Гадаадын хөрөнгө оруулагч нарын бүртгэлийн нэгдсэн систем боловсруулах, холбогдох тоног төхөөрөмж нийлүүлэх, бүртгэлийн мэдээлэл бичих чип бүхий цахим карт бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн.

Сонгогчдын нэрсийн жагсаалт
(2012 он)

2012 оны УИХ-ын сонгууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах цахим системийг тус тус бүтээж, нууцлал, хамгаалалт мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэн УБЕГ-т хүлээлгэн өгсөн.
https://songuuli.burtgel.mn

Засгийн газрын Худалдан авах ажиллагааны цахим систем
(2011 он)

Монгол Улсын Сангийн яаманд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Samsung SDS компанийн гүйцэтгэсэн “Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим систем” төслийн бэлтгэл ажлын явцад бизнес процессын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн, баталгаат хугацааны засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа.
http://meps.gov.mn

Мэдээлэл, Шуурхай Удирдлагын Төв
(2010-2011 он)

Монгол Улсын Хуульзүй дотоод хэргийн яамны Холбоо хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ төсөлд БНСУ-ын LG CNS компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, програм хангамж болон техник хангамжийн үйлчилгээг үзүүлсэн. Төслийн хүрээнд Цагдаагын ерөнхий газрын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төв (МШУТ)-ийг байгуулж, Мачворкс ХХК төслийн баталгаат хугацааны засвар үйлчилгээг гүйцэтгэсэн.
http://www.eincenter.mn

Хамтрагч байгууллагууд

  • LGCNS, Kim

    “Мачворкс компанитай бид 2010-аас 2011оны хооронд МШУТ төсөл дээр хамтран ажилласан ба энэ хугацаанд Мачворксийн талаас хүлээсэн үүрэгт ажлаа цаг тухайд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэн өгсөнд бид сэтгэл хангалуун байдаг.”

Бидний тухай

Мачворкс ХХК нь дараах мэргэжлийн багийг бүрдүүлэн, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон

Ceo

Даваа овогтой Мөнгөн /Ерөнхий захирал

Чулуунхүү овогтой Энхчулуун /Техникийн албаны захирал

Director

Дагватөр овогтой Заяабаатар /Гүйцэтгэх захирал

Consult

SK C&C компанийн ахлах инженер Г. Тэгшбаяр/Зөвлөх

Даариймаа овогтой Баттөмөр /Software engineer

Develop

Лхагвасүрэн овогтой Идэр /Software engineer

Бат-Өлзий овогтой Төгсбаяр /Software engineer

Design

Нямаа овогтой Мөнхтунгалаг / UX designer

Мэдээлэл хүлээж авах

Холбоо барих

Манай компанитай хамтарч ажиллахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.

Хаяг: УБ, СБД, 4-р хороо, УБ Таун 38, 30 тоот

Утас: 99737540, 99887114,
95951370